МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-04-22. Лхагва гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5.

Наран ургах шингэх: 05:50-19:51. Үс засуулбал: Эд, мал арвижих сайн. Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр. Билгийн тооллын хаврын сүүл хар луу сарын шинийн 5 ны өдөр. Таван шар мэнгэтэй, төмөр суудалтай, дүвзий 4 жэдзий 5 одтой, улаан бар өдөр. Рашааны барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хурьцахуй. Өдрийн сайн цаг: хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40) могой (09:40-11:40) хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хулгана, гахай жилтэй хүмүүний сүлд өдөр. Нохой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Могой, морь жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд тахим, ам, хүйст орших болой. Энэ өдөр багшид шавь орох, ном залах, сан, даллага авахуулах, шинэ гэрт орох, замд гарах, өвчин эмнэж эхлэх, эм тан найруулах, хагалгаа хийлгэх, биеийн тамир сэргээх, цэргийн үйл хийх, бичиг тамгалуулах, хувцас эсгэх, сангийн гэр нээх, худалдаа наймаа хийх, тангараг буцаах зэрэг үйлд сайн. Тэнгэр, лус тахиулах, газар хөндөх, худаг гаргах, хүүхэд хөлд оруулах, нохой авах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036