МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-06-22. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8.

Оточ Манал бурханы буулттай өдөр. Хутганы ир өдөр. Наран ургах шингэх: 04:53-20:55. Үс засуулбал: Нас уртсах сайн. Барилдлага: Үл зохилдохын барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны дунд хөх морь сарын шинийн 8 ны өдөр. Долоон улаан мэнгэтэй, хий суудалтай, дүвзий 11 жэдзий 12 одтой, улаагчин туулай өдөр. Үл зохилдохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага өтлөх үхэхүй. Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд бөөр, хөмхий, бэлбэнцэгт орших болой. Энэ өдөр гал тахиулах, хишиг даллага авахуулах, лус тахиулах, хийморийн дарцаг хатгах, удирдах ажил хүлээж авах, өчиг тангараг өргөх, замд гарах, хувцас эсгэх, малын зан үйл хийх зэрэг үйлд сайн. Газар хөндөх, хурим хийх, эм тан найруулах, зүү, хануур хийлгэх, овоо тахих зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036